A.M Anti-SOS 3-р алхам
A.M Cream нь өдөр тутмын арьс арчилгаанд зориулсан мульт үйлчилгээтэй крем бөгөөд 4 долоо хоногийн турш арьсны сэвх, нөсөө, үрчлээс болон зовхины хар хүрээг багасгах үйлчилгээг үзүүлнэ. Хөнгөн, арьсыг цочроохгүй бүтэцтэй тул мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой.
Тос нь арьсыг гэрэлтүүлэх, өнгийг жигдрүүлэх, чийгшүүлэх ба арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэх юм. Нүүрний арьсны өнгө жигд болох тул нүүр будалтын өмнө суурь болгон ашиглахад тохиромжтой.
Гол үйлчилгээ
- Сэвх, нөсөө, зовхины хар хүрээг багасган, арьсыг гэрэлтүүлнэ
- Арьсыг гүн чийгшүүлнэ, хамгаалах давхаргыг бэхжүүлнэ
- Үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Арьсыг тайвшруулж, улайлтыг намдаана
- Арьсны өнгийг жигд, байгалийн мэт гэрэлтсэн болгоно
- Арьсанд цочрол үүсгэхгүй, хурдан шингэнэ
Хэнд тохиромжтой вэ?
- Сэвх, нөсөө, үрчлээс, зовхины хар хүрээ зэрэг арьсны асуудалтай хүн
- Арьсыг гэрэлтүүлж, өнгийг жигдрүүлэхийг хүсдэг хүн
- Арьсаа гүн чийгшүүлж, хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг хүн
- Арьсанд цочрол үүсгэхгүй, мэдрэмтгий арьстай хүн
Гол найрлага
- Транексамикийн хүчил – Арьсны толбо, пигментацийг бууруулахад дэмжлэгтэй
- Бизаболол – Арьсыг тайвшруулж, улайлтыг намжаана
- Треалоз – Арьсыг гүн чийгшүүлж, чийгийг барих чадварыг нэмэгдүүлнэ
- Чага мөөгний ханд – Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлнэ
- Ниацинамид – Арьсыг гэрэлтүүлж, өнгийг жигдрүүлнэ
- Аденозин – Үрчлээний эсрэг үйлчилгээтэй
Хэрэглэх заавар
Арьс арчилгааны сүүлийн шатанд тохирох хэмжээг авч, нүүрэндээ жигд тараан шингээнэ. Өдөр тутмын хэрэглээнд зориулж, өглөө болон орой хэрэглэж болно.