Soft Bomb Foam Cleansing нь 7 төрлийн анхилуун ханд, ялангуяа RED CAMELLIA-гийн антиоксидантын хүчээр арьсыг хамгаалж, хөгшрөлтийн эсрэг тэжээл өгдөг.
Ихэнх цэвэрлэгч бүтээгдэхүүнд агуулагддаг синтетик идэвхт бодис нь арьсны гүн дэхь чийг, хамгаалалтын липидийг устгаж, угаасны дараа арьс таталдах мэдрэмж төрүүлдэг. Энэ бүтээгдэхүүн нь үүнийг шийдэж, арьсны тос–чийгийн тэнцвэрийг хадгалах байгалийн гаралтай орц ашигласан.
Цэвэрлэх үед арьсны нүх сүв дэх бохирдол, нүүр будгийн үлдэгдлийг бүрэн арилгахын зэрэгцээ, угаасны дараа ч арьс зөөлөн, тайван, чийглэг мэдрэмжтэй үлддэг.
Гол үйлчилгээ
- Арьсыг гүн цэвэрлэнэ, бохирдол болон будгийн үлдэгдлийг арилгана
- Чийгийг хадгалж, угаасны дараа арьс таталдахгүй
- Антиоксидант – хөгшрөлтийн эсрэг үйлдэлтэй
- Толигор, зөөлөн арьс бий болгоно
- Арьсыг цочролгүй тайвшруулна
Хэнд тохиромжтой вэ?
- Арьсаа гүн цэвэрлэж, чийгшүүлэх хүсэлтэй хүн
- Арьс нь угаасны дараа таталдаж хуурайшдаг бол
- Анти-эйжинг, хөгшрөлтийн эсрэг арчилгаа хайж буй хүн
- Эмзэг, цочрол өртөмтгий арьстай хүн
Гол найрлага
- RED CAMELLIA ханд – Арьсыг антиоксидантын хүчээр хамгаалж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- 6 төрлийн ургамлын анхилуун ханд – Арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ
- Байгалийн гаралтай цэвэрлэгч орц – тос–чийгийн тэнцвэрийг хадгална
Хэрэглэх заавар
- Өглөө, орой нүүрээ угаахдаа тохирох хэмжээгээ аван сайтар хөөсрүүлнэ
- Нүүрний бүх хэсэгт зөөлөн массажлан угаана
- Бүлээн усаар сайтар зайлна