brandLAMOOL

Collagen Peptide Revitalizing Cream

146,900₮
Богино тайлбар
Коллаген пептид, далайн ус, далайн ургамлын ханд, пантенол, ниацинамид агуулсан энэхүү өдөр, шөнийн тос нь арьсыг 24 цагийн турш чийгшүүлж, чангалан, гэрэлтсэн эрүүл өнгийг бий болгоно. Хэмжээ: 50мл

Collagen Peptide Revitalizing Cream нь арьсыг чийгшүүлэх + нөхөн сэргээх + уян хатан чанарыг сайжруулах гурвалсан үйлчилгээтэй өдөр, шөнийн тос юм. Маш зөөлөн, нарийн ширхэгтэй бүтэцтэй тул арьсанд хурдан шингэж, тослог наалдамхай мэдрэмж үлдээхгүй.

100% эрдэст халуун рашааны суурь найрлага болон далайн гаралтай ургамлын антиоксидант найрлага нь арьсны гадна хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, хуурайшилт, эмзэгшил, алжаалыг тайвшруулна. Солонгосын 100% цэвэр коллаген пептид нь арьсны уян хатан чанарыг дэмжиж, чангалж өгнө.

Ниацинамид нь арьсны бараан өнгө, хар толбо, нүхжилтийг багасган, жигд гэрэлтсэн өнгийг бий болгоно. 24 цагийн турш арьсны чийгшил, уян хатан байдлыг хадгалж, хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдээс сэргийлэхэд тохиромжтой.


Гол үйлчилгээ

  • Арьсыг 24 цагийн турш гүн чийгшүүлнэ
  • Уян хатан чанарыг сайжруулж, чангална
  • Арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлнэ
  • Анти-aging буюу хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
  • Арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ
  • Барзгар байдлыг багасгаж, толигор болгоно
  • Арьсны өнгийг жигд, гэрэлтсэн болгоно

Хэнд тохиромжтой вэ?

  • 25+ наснаас эхлэн хэрэглэхэд тохиромжтой
  • Хуурай, мэдрэмтгий арьстай хүнд
  • Уян хатан чанар буурч эхэлсэн арьсанд
  • Нарийн үрчлээ, таталдах шинж илэрч эхэлсэн үед
  • Хөгшрөлтийн эсрэг арчилгаа хайж буй хүнд

Гол найрлага

  • Collagen Peptide (100% pure collagen) – Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, хамгаалалтын давхаргыг дэмжинэ
  • KYG Complex II (далайн ургамлын ханд) – Антиоксидант, тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • Deep Sea Black Coral Water / Algae Extract – Арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, барзгар байдлыг багасгана
  • Пантенол – Арьсыг тайвшруулж, хамгаална
  • Ниацинамид – Арьсны өнгийг жигдэлж, хар толбо, нүхжилтийг багасгана

Хэрэглэх заавар

Өглөө, оройд арьс арчилгааны сүүлийн шатанд тохирох хэмжээг авч, нүүр болон хүзүүндээ жигд тараан зөөлөн товшиж шингээнэ. Өдөр, шөнийн тос болгон тогтмол хэрэглэнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл