brandJAAN

U DISCOVERY Cream

126,900₮
Богино тайлбар
U DISCOVERY Cream нь хуурайшсан арьсыг гүн чийгшүүлж, тэнцвэрийг сэргээхийн зэрэгцээ арьс цайруулах, үрчлээ багасгах, уян хатан чанарыг нэмэгдүүлэх олон үйлдэлтэй тос юм. Хэмжээ: 50мл

U DISCOVERY Cream нь арьсны гүн давхаргыг тэжээж, чийгшүүлэн хамгаалалтын давхаргыг бэхжүүлэх үйлчилгээтэй өндөр үр дүнтэй тос юм. Хуурайшиж, уян хатан чанараа алдсан арьсыг сэргээж, илүү чанга, гэрэлтсэн, эрүүл харагдуулахад тусална.

Бүтэц нь хэт өтгөн биш атлаа бага зэрэг зуурамтгай тул арьсанд жигд тархан түрхэгдэж, хүнд мэдрэмж төрүүлэхгүй. Чийгшүүлэх болон тэжээлээр хангах чадвар өндөр тул ялангуяа 35+ насны арьс арчилгаанд маш тохиромжтой.


Гол үйлчилгээ

  • Арьсыг гүн чийгшүүлж, тэнцвэрийг сэргээнэ
  • Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
  • Үрчлээг багасгаж, арьсыг чангаруулна
  • Арьсны өнгийг гэрэлтүүлж, цайруулах үйлчилгээ үзүүлнэ
  • Арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлнэ

Хэнд тохиромжтой вэ?

  • Хуурайшсан, тэжээл дутагдсан арьстай хүнд
  • Уян хатан чанар буурч, суларч эхэлсэн арьсанд
  • Үрчлээний эсрэг арчилгаа шаардлагатай үед
  • 35-аас дээш насны арьс арчилгаанд
  • Бүх төрлийн арьсанд (ялангуяа хуурай, хэвийн арьсанд)

Гол найрлага

  • Чихэр өвсний үндэсний ханд – Арьсыг тайвшруулж, өнгийг жигд болгоно
  • Galactomyces исгэж гаргасан ханд – Арьсны бичил орчныг дэмжиж, гэрэлтсэн болгоно
  • Гидролизжуулсан коллаген – Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
  • Дорнын уламжлалт ургамлын цогц найрлага
  • (санхван мөөг, байгалийн шар үндэс, госамын ханд) – Арьсыг гүн тэжээж, нөхөн сэргээнэ
  • Аденозин – Үрчлээний эсрэг үйлчилгээтэй
  • Ниацинамид – Арьсны өнгийг гэрэлтүүлж, цайруулна

Хэрэглэх заавар

Өглөө, орой суурь арчилгааны хамгийн сүүлийн шатанд тосноос тохирох хэмжээг авч, арьсны ширхэгийн дагуу дотроос нь гадагш чиглэлтэйгээр зөөлөн тараан түрхэнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл