L’Adept DN Peptide Drop нь фото-эрт хөгшрөлт болон дулааны хөгшрөлтийн эсрэг YoungMe брэндийн шинжлэх ухаанд суурилсан, мэргэжлийн арьс арчилгааны дроп бүтээгдэхүүн юм.
Арьс чангалах өндөр идэвхтэй PDRN (яргай загасны DNA ханд) болон 7 төрлийн Peptide Complex нь хөгшрөлт явагдаж эхэлсэн арьсыг нөхөн сэргээж, уян хатан чанарыг дэмжинэ.
Мөн Sodium Hyaluronic Acid нь арьсыг гүн чийгшүүлж, арьсны гадаргууг толигор, гэрэлтсэн болгоно.
Хөнгөн бүтэцтэй тул арьсанд хурдан шингэж, арьсыг цочроохгүй. Эстетикийн мэргэжилтнүүд болон өдөр тутмын өндөр үр дүнтэй арчилгаа хүсдэг хэрэглэгчдэд тохиромжтой.
Гол үйлчилгээ
- Үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Арьсыг чангалаж, уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
- Арьсыг нөхөн сэргээж, залуужуулна
- Арьсыг тайвшруулж, эмзэгшлийг багасгана
- Арьсны өнгийг гэрэлтсэн, жигд болгоно
Хэнд тохиромжтой вэ?
- Бүх төрлийн арьсанд
- Хуурай, уян хатан чанараа алдсан арьстай
- Эмзэг, амархан цочирдог арьстай
- Үрчлээ, арьсны унжилт анзаарагдаж эхэлсэн хүн
- Мэргэжлийн өндөр идэвхтэй арьс арчилгаа хүсдэг хүн
Гол найрлага
- PDRN (Яргай загасны DNA ханд) – Арьсыг нөхөн сэргээж, уян хатан чанарыг сайжруулна
- 7 төрлийн Peptide Complex – Арьс чангалах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
- Sodium Hyaluronic Acid – Арьсыг гүн чийгшүүлж, толигор болгоно
Хэрэглэх заавар
- UP гэсэн бичигтэй тагийг дээш өргөн бүрэн салгаж авна.
- Гарч ирсэн тагийг цагийн зүүний эсрэг чигт эргүүлж, хөнгөн цагаан бөглөөсийг авна.
- Резинэн бөглөөг салгаад, дагалдах гурвалжин тагийг угсарч хэрэглэнэ.
- Хүссэн хэсэгтээ тохирох хэмжээг түрхэн, зөөлөн массажлан шингээнэ.