brandJAAN

The Signature Firming Eye Cream

64,900₮
Богино тайлбар
Нимгэн, үрчлээ амархан үүсдэг нүдний орчмын арьсыг гүн чийгшүүлж, арьсны гадаргыг бэхжүүлэн илүү толигор, гэрэлтсэн харагдуулах олон үйлдэлт нүдний тос. Хэмжээ: 20мл

The Signature Firming Eye Cream нь тэжээл болон чийгээр баялаг найрлагатай тул эмзэг нүдний орчмын арьсанд зөөлөн шингэж, хуурайшил, үрчлээ, сулралын шинж тэмдгийг багасгана. Арьсыг чийгээр дүүргэж, хамгаалах давхаргыг бэхжүүлснээр нүдний хэсгийг илүү гэрэлтсэн, уян хатан, эрүүл харагдуулна.

Наалдамхай бус атлаа өндөр тэжээлтэй өтгөн бүтэц нь арьсны тэжээлийг нөхөж, удаан хугацаанд чийгийг хадгална. Нүдний орчмоос гадна хүзүүний нимгэн арьсанд хүртэл хэрэглэх боломжтой.


Гол үйлчилгээ

  • 6 төрлийн гиалуроны хүчлээр гүн чийгшүүлнэ
  • Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлнэ
  • Үрчлээ багасгаж, уян хатан чанарыг дэмжинэ
  • Нүдний орчмын арьсыг гэрэлтүүлж, толигор болгоно
  • Хуурайшил, таталдах мэдрэмжийг бууруулна
  • Эмзэг арьсыг тайвшруулна

Тохиромжтой

  • Нимгэн, хуурай нүдний орчмын арьстай
  • Үрчлээ, сулралын шинж илэрч эхэлсэн
  • Чийг дутагдсан, ядарсан нүдний орчмын арьс
  • Нүд болон хүзүүний арьсыг хамтад нь арчлахыг хүсэгчдэд

Гол найрлага

  • Ceramide-3 – Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж, чийг алдагдахаас сэргийлнэ
  • PCA + Sodium PCA – Арьсны чийг татах чадварыг нэмэгдүүлж, чийгийн тэнцвэрийг хадгална
  • Low & High Molecular Hyaluronic Acid
  • Бага молекул – Арьсны гүнд нэвчин дотроос нь чийгшүүлнэ
  • Өндөр молекул – Гадаргуу дээр хамгаалах бүрхүүл үүсгэж чийг барина
  • Allantoin – Арьсыг тайвшруулж, улайлт, цочролыг багасгана
  • Bio Mineral Water – Минерал, сүүний уураг, глутатион, теанин агуулж арьсыг гүн чийгшүүлэн гэрэлтүүлнэ
  • Исгэж гаргасан найрлага & Солонгос уламжлалт ургамлын ханд – Арьсыг тэжээлээр хангаж, эрч хүч нэмнэ

Хэрэглэх заавар

Өглөө, орой арьс арчилгааны явцад тохирох хэмжээг авч, нүдний орчим болон хүзүүний нимгэн арьсанд зөөлөн товшин шингээнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл