L’Adept Reju Melain Drop нь нарны гэрлээс үүдэлтэй фото-эрт хөгшрөлт, пигментац, арьсны бараанжилтын эсрэг YoungMe брэндийн шинжлэх ухаанд суурилсан, мэргэжлийн арьс арчилгааны дроп бүтээгдэхүүн юм.
Арьс судлалын эмч нарын өргөнөөр зөвлөдөг Tranexamic Acid нь меланиний үүсэлтийг дарангуйлж, сэвх, толбо, бараан хэсгийг багасгана.
Hydroxydecyl Ubiquinone нь арьсны эрч хүчийг сэргээж, антиоксидант хамгаалалт үзүүлнэ.
Мөн Citrus Junos Callus Extract нь арьсыг тайвшруулж, гэрэлтсэн, цэвэр өнгөтэй болгоход дэмжлэг үзүүлнэ.
Хөнгөн бүтэцтэй тул арьсанд хурдан шингэж, наалдамхай мэдрэмж үлдээхгүй. Эстетикийн мэргэжлийн арчилгаа болон өдөр тутмын арьс цайруулах тусгай арчилгаанд тохиромжтой.
Гол үйлчилгээ
- Арьсыг цайруулж, өнгийг жигдрүүлнэ
- Сэвх, нөсөө, бараан толбыг бүдгэрүүлнэ
- Арьсны уян хатан чанарыг сайжруулна
- Арьсыг тайвшруулж, эмзэгшлийг багасгана
- Арьсыг гэрэлтсэн, эрч хүчтэй харагдуулна
Хэнд тохиромжтой вэ?
- Бүх төрлийн арьсанд
- Арьсны өнгө жигд бус, бараан толботой
- Сэвх, нөсөө, пигментацтай
- Хуурай, эмзэг арьстай
- Арьс цайруулах өндөр идэвхтэй мэргэжлийн бүтээгдэхүүн хайж байгаа хүн
Гол найрлага
- Tranexamic Acid – Арьс цайруулах, меланиний нийлэгжилтийг дарангуйлж, толбыг бүдгэрүүлнэ
- Hydroxydecyl Ubiquinone – Арьсны эрч хүчийг сэргээж, антиоксидант хамгаалалт үзүүлнэ
- Citrus Junos Callus Extract – Арьсыг тайвшруулж, гэрэлтсэн өнгө өгнө
Хэрэглэх заавар
- UP гэсэн бичигтэй тагийг дээш өргөн бүрэн салгаж авна.
- Гарч ирсэн тагийг цагийн зүүний эсрэг чигт эргүүлж, хөнгөн цагаан бөглөөсийг авна.
- Резинэн бөглөөг салгаад, дагалдах гурвалжин тагийг угсарч хэрэглэнэ.
- Хүссэн хэсэгтээ тохирох хэмжээг түрхэн, зөөлөн массажлан шингээнэ.