Энэхүү серум нь арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлж, үрчлээг арилгах, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх гурвалсан үйлчилгээтэй. Фитонцид нь арьсыг тайвшруулж, антибактериал, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Идебенон болон аденозин нь арьсны эсийн коллагены нийлэгжилтийг дэмжиж, арьсыг чангалж, гэрэлтүүлдэг. Хохоба үрийн тос, Sophora flavescens ханд, лаванда цэцгийн тос зэрэг найрлага нь арьсны тослогийн тэнцвэрийг хадгалж, нөсөө толбо, үрчлээг багасгана.
Гол үйлчилгээ
- Арьсыг нөхөн төлжүүлэх, сэргээх
- Үрчлээ багасгах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
- Арьсыг чангалж, гэрэлтсэн болгоно
- Арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ
- Арьсыг зөөлөн, эрүүл төрхтэй болгоно
Хэнд тохиромжтой вэ?
- Аль хэдийн үүссэн үрчлээг арилгахыг хүсдэг хүн
- 20 насандаа үрчлээ үүсэхээс сэргийлэхийг хүсдэг хүн
- Арьсаа хуурайшилтаас хамгаалж, гүн чийгшүүлэхийг хүсдэг хүн
Гол найрлага
- Идебенон – Арьсны эсийн коллагены нийлэгжилтийг дэмжиж, үрчлээ багасгана, антиоксидант үйлчилгээтэй
- Фитонцид – Арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Аденозин – Үрчлээ багасгах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
- Хохоба үрийн тос – Арьсыг чийгшүүлж, үрэвслийг намдаана
- Sophora flavescens ханд – Арьсны хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулна
- Лаванда цэцгийн тос – Чөлөөт радикалуудыг устгаж, нөсөө толбо, үрчлээг багасгана
Хэрэглэх заавар
Арьсаа цэвэрлэсний дараа тонероор арьсны өнгийг жигдрүүлж, тохирох хэмжээг шахаж авч, нүүрэндээ зөөлөн массаж хийж шингээнэ. Өдөрт 1–2 удаа, өглөө болон орой хэрэглэнэ.